Хятад нүдэн дээр өөрчлөгдөж байна. Юун ерөн хэдэн оны бөөвийсөн жунгаа. Тэр үе мартагдсан. Барууны хотын эрх чөлөөт иргэн шиг баясал тодруулан алхаж байна. Өнгө зүс, өмссөн зүүсэн, зам харгуй, байшин барилга гээд өөрчлөгдөөгүй юм алга. Ялангуй технологийн дэвшлийг хувь хүмүүс өдөр дутмын хэрэглээ болгож. Ногоогоо гэрээсээ усалж, шавьжны хорыг агаараас цацаж, нисдэг камер, мини техник гээд байхгүй ч юм байхгүй байна. Хятад өмнө тал руугаа илүү сайн хөгжиж байгаа бололтой...
-Хятадын төр нь комуннист, иргэд нь каптилст гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй.
-Хятадын лангуу бүхэн дээр архи бий. Ер нь хятдад архигүй мухлаг гэж бараг л байхгүй. Тэр нь маш хямд.
Хятадын хөгжил зөвхөн удирдлагадаа л байгаа юм. Түүнээс биш хятад хүмүүс учраас хөгжөөд байгаа юм биш. Нөгөө талаар тэнд өч төчнөөн мянган хүн золиос болж, мянган мянган компани дампуурч байгаа.
Манайхан одоо хятад гэхээр хараадаг энэ үзэгдлээ болих хэрэгтэй. Эртнээс нааш хамгийн ойр нь хятад байсан учир бид хятадтай л дайтаж байсан. Шалтгаан нь хаяа залгаа байсанд л юм. Ер нь бол дэлхий нийтээрээ зэрлэг байж гэж түүх бидэнд хэлдэг. Америкчууд шууд буудаж алаад газрыг нутгийг нь эзэлж байсан. Япон манайхыг эзлэх гээд Халхгол хүртэл ирж байсан гэх мэтээр ярьвал маш их юм бий. Манжийн үеийг эс тооцвол хятад манайх руу довтлоогүй. Бид бол байнга дайрч дээрэмдэж байсан түүхтэй...
Огт хятад үзээгүй мөртлөө үзэн яддаг хүмүүс маш их харагддаг. Бид дандаа бусдаас өө хайдаг. Хятаддуудыг хэн оруулж ирсэн юм. Хил зөрчиж Монголд орж ирээд суучихсан нэг ч хятад байхгүй ш дээ. Өөрсдөө хууль зөрчиж баахан хятад оруулж ирсэн л хүмүүс шүү дээ. Тэгээд л мөнгөний боол болж суугаа. Одоо компаниуд ажилчин олдохгүй “яаж хятад ажилчин оруулж ирэх вэ” гэж толгойгоо гашилгаж сууна ш дээ.
Бид буруугаа хэн нэгэнд тохож санаа нь амардаг хүмүүс. Тиймээс тэр орон зайд хятад байдаг юм шиг. Би наймаа хийж явсан хүн учир хятдуудыг сайн мэднэ. Их гүрэнд элдэв янзын л хүмүүс бий. Манай наймаачид мэднэ. Хятад түнш бол хамгийн найдвартай. За л гэсэн бол за. Олоод өгье гэсэн бол олоод л ирнэ. Үгүй гэсэн бол үгүй. Эхлээд монголын наймаачдад тэд бараагаа зүгээр л өгөөд явуулдаг байсан. Манайхан хулхидсаар байж сүүлдээ асуудал өөрчлөгдсөн. Гэхдээ өгөх хүндээ одоо ч өгсөөр байгаа. Эрээний хятад л өөрчлөгдсөн болохоос цаашаагаа бол хуучин хятад араншин хэвээрээ байгаа... Шалтгаангүйгээр хэн нэгнийг үзэн ядна гэдэг нь сэтгэцийн эмгэг байх. Хятад гэж хараах биш тэднийг судлах хэрэгтэй. Тэднээс суралцах хэрэгтэй болж.
Хятадын хөгжлийг бид биш дэлхий гайхан судалж байна.
Kommentare