top of page

Ургац хураалтад 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай байгаа учир оюутнуудыг оролцуулахаар болсон


Хүнс , хөдөө аж ахуй хенген үйлдвэрийн сайд 3.Мэндсайхан , Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн - Эрдэнэ , ахлах шинжээч Б.Одонхүү . Монголын тариаланчдын үндэсний холбоо , Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл- Төв аймгийн Цээл, Эрдэнэсант , Өвөрхангай аймгийн Хархорин сум , Архангай аймгийн тариаланчидтай уулзаж санал солилцжээ . Тариаланчдын зүгээс буудайн борлуулалт , таримлын нэр төрөп , шатахуун бордоо , ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт , хөнгөлөлттэй зээл олголт цахим систем , мэргэжлийн хүний нөөцтэй холбоотой санал хүсэлтүүдийг хамгийн их хэлсэн байна . 3.Мэндсайхан сайд " Улс даяар өрнуулж байгаа Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлөөний хэрэгжилтэд Засгийн газар , Хүнс , хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон анхаарахын зэрэгцээ энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр шийдвэр гарган хэрэгжуулж байгаа ургац хураалтад шаардлагатай 10 мянган тонн дизель тулшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд барихаар болсон . Энэ намрын ургац хураалтад нийт 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай байгаа учир оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулахаар болсон Оюутнуудыг сайн дураар ургац хураалтын ажилд оролцуулах ажлыг Боловсрол , шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байна Pr Төрийн зүгээс тариаланчдын дуу хоолой болсон мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн бодлого , зорилготойгоор ажиллахыг чухалчилж байна . Тиймээс энэхүү уулзалтад салбарын яам , мэргэжлийн холбоод , тариаланчид , орон нутгийн удирдлагууд гэсэн тал бурийн телеелеп оролцож эх орноо дотоодынхоо хү нсээр тогтвортой хангахад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж байгаа юм . Газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн багц хууль тариалангийн эрсдэлийн тухай хууль чухал учраас боловсруулж , өргөн барихаар ажиллаж байна.

0 comments

Comentários


bottom of page