ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар гарсан дүгнэлтийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Чуулган таван өдөр хуралдах юм.
Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ҮХЦ-ээс УИХ-ын бүх гишүүн “давхар дээл”-тэй байж болно
гэсэн агуулгаар дүгнэлт гарагсан. Өөрөөр хэлбэл “давхар дээл”-ийн асуудлыг зөвшөөрсөн. Үүний дараа ХҮН-ын төлөөллөөс ҮХЦ-д дахин мэдээлэл өгсөн байгаа.
Тодруулбал, нэгэнт “давхар дээл”-ийг зөвшөөрч байгаа юм бол Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа дагаж, УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зүйтэй гэсэн агуулгыг хөндсөн. Өмнө нь 76 гишүүний дөрөв нь “давхар дээл” өмсвөл засаглалын тэнцвэрийг хадгална гэж үзэж байсан. Энэ үзэл санаагаараа, ҮХЦ-ийн дүгнэлт нь дагаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагыг дагуулж байгаа юм.
Бидний энэ мэдээллийг ҮХЦ хүлээж аван хэлэлцээд, ингэх нь зүйтэй гэсэн агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлж, тогтоол гаргасан. Тогтоолдоо “Олон улсын жишгийг дагах нь зөв” гэсэн агуулга оруулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэгт ҮХЦ санал нэгдсэн.
Тэгэхээр УИХ ээлжит бус чуулганы хүрээнд энэ нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой. Таван өдөр зөвхөн “давхар дээл”-ээ яриад дуусгах бус, дээрх агуулгаарх ҮХНӨ-ийг ч ярих ёстой” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Хэрэв надад сайдын суудал амлавал татгалзана, битгий санаа зов. ХҮН бол хямд улс төр хийдэг нам биш. Эрх баригч нам ийм санал битгий тавиасай гэж бодож байна. Ийм алхам хийх нь зөв биш” гэж байр сууриа илэрхийллээ.
Comments